Байгууллагын хамгийн чухал нөөц болох хүнээ хөгжүүлэх, гэр бүлийн аз жаргалыг түгээх зорилгоор “Жүр Үр” ХХКомпани нь ажилтнуудынхаа хувь хүний хөгжил болоод гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагаа, сургалтуудыг тогтмол зохион байгуулж, хосын харилцаа, гэр бүлийг дэмжсэн үйл ажиллагааг идэвхитэй явуулдаг билээ. Эдгээр арга хэмжээнээс дурдвал “Хосын баяр”, “Хүүхдийн баяр”, “Компанитай танилцах өдөрлөг”-үүдийг тогтсон баярын өдрүүдээр жил болгон зохион байгуулж ирсэн.
2022 оны 11 сард “Гэр бүлийн тогтвортой харилцаа ба Орчин үеийн хүүхэд хүмүүжлийн арга барил” сэдэвд сургалтыг “Сэтгэлийн өнгө” төвийг үүсгэн байгуулагч сэтгэл зүйч Г.Наранбаатартай хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд компанийн нийт ажилтнуудын гэр бүлийн гишүүд хамтдаа оролцон нэгэн өдрийг мэдлэг, мэдээллээр цэнэглэсэн өдөр боллоо.
ХҮН ХҮНЭЭ ХАЙРЛАХ СЭТГЭЛИЙГ БИД ХОЛБОНО.